СУМАН ГОЛ

Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Тэрхийн цагаан нуураас эх авсан цорын ганц гол, Хоргын тогооны урдуур гарч Тариат сумын хойд хаяагаар урсаад, бөөгнөрч тогтсон галт уулын том том чулуулгийн дундуур маш хурдтайгаар урсдаг. Энэ гол 60 километр орчим урсаад Чулуутын голд цутгадаг. Суман гол нь өргөн нь 30-40 метр, өндөр нь 10 метр чулуун хавцал үүсгэн дундуур нь урсдаг. Усны дундаж урсац нь секундэд 11.3 метр байдаг. Суман гол нь жиижг хүрхрээ, боргио ихтэй. Тэрхийн цагаан нуурт цутгадаг хойд Тэрх голыг Суман голын эх гэж үздэг. Суман голын сав газарт галт уулыг чулуулаг, үнэт чулууны баялаг бий. Суман гол харзлан хөлдөхгүй тул хэдэн зуун нугас, цөөн тооны хун, галуу өвөл зунгүй байнга нутаглан амьдардаг байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0