БАГА ХАРГАНАТЫН ХАДНЫ ЗУРАГ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Бага Харганатын (сумын төвөөс 40-өөд км зайтай) бууцны зүүн хойно нэгэн жижиг хадны 60*20*20 см багахан талбайд энэ дурсгал сийлэгджээ. Ойр орчны нь хад чулуунд үүнээс өөр зураг дүрслэл байхгүй. Хадны нүүрэн буюу наран талын баруун хажууд сүүлээ өргөсөн нохой болон өөр хоёр амьтны балархай дүрслэл байх бөгөөд баруун талд толгой, хүзүү цээж, том босоо чих, урт сүүл бүхий найман том, нэг жижиг (унага гэлтэй) нийт есөн адуу дүрсэлжээ. Адууны хүйс, сагагийг тод гаргажээ. Бас дээрээсээ гурав дахь буюу хамгийн бадриунаар ухан сийлсэн морины ард ойрхон урт өмсгөл дээл, гутал бүхий, нум сум саадаг агссан эрийг нэлээд тод томруунаар харуулсан байна.

Өнчин жижиг хаднаа хэсэг адуу, нохой дагуулсан адуучин эрийг бага талбайд эвлэгхэн зохиомжилж, бодит байдлаар дүрсэлсэн Бага Харганатын хадны энэ зураг дүрслэл ямар боловч хүн нум сум бүрнээ эзэмшин, мал аж ахуйн эрхлэн хөтлөх болсон цаг үед тухайлбал хүрлийн өмнөхөн үед холбогдох бололтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0