АРСЛАНТЫН ХАДНЫ ЗУРАГ

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун урагш 30-аад км-т оршдог. Арслант уулын өврийн бууцны арын хаданд эртний сүг зураг олон бий. Энд гахай, чоно, буга болон хулан мэт дүрслэгдсэн адуу зэрэг мал адгуус, ан амьтнаас гадна нум сумаар янгир, буг намнаачдыг олноор сийлэн дүрсэлжээ. Зарим хүн, амьтны эр хүйсийг цохон харуулсан байна. янгирыг дэгээ хэлбэрийн зэвсгээр толгой дундуур нь цохиж буй дүрслэл ч үзэгдэнэ. Эдгээрийн дотор хас тамга тэмдгийн эх үүсвэртэй холбон авч үзмээр дөрвөн янгирын нэгэн дүрслэл /20*16 см хэмжээний/ содон сонин.

Энэ бүх зураг бүхий хаднуудын зүүн хойд талын том хадны баруун үзүүрийн дээд тэгш багахан толион дахь бугыг буган хөшөөний сонгодог дүрслэлийн нэг болох нурууг нт дагасан угалзарсан урлажээ. Зургийн дүрслэл, зохиомж, ур донжоос нь авч үзвэл Арслант уулын хадны эдгээр зураг олон үеийн бөгөөд сүүлчийнх нь хүрлийн үед холбогдох нь лавтай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0