УРАН ХАЙРХАНЫ ХУУЧИН ЧУЛУУН ЗЭВСГИЙН БУУЦ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уран хайрханы уулын орчмын Нарийн голын хөндийн 37 газраас 1986 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид нийт 2729 чулуун эдлэл олж цуглуулсан бөгөөд эдгээр эдлэлүүд нь он цагийн хувьд палеолитын өөр өөр шатанд холбогдох юм.

“Нарийн гол-17Б” голомтоос ногоон саарал өнгийн цахиранцараар хийсэн ихэд өгөршсөн шинжтэй 212 чулуун эдлэлүүд олдсоны гадарга нь эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзсэн байдаг. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор нэг цохих талбайгаас цохиж хэд хэдэн хажуугаас нь залтас, ялтас цуулсан үлдцүүд арай илүү олон тоотой байв.

Иймэрхүү төрлийн үлдцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуа маягийн үлдэцтэй харьцуулахад завсарын шинжтэй байдаг. Хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбэр зэвсэг олдсон нь нэн сонирхолтой. Бүхэлдээ энэхүү цуглуулгын доод палеолитын үед хамааруулан үзэж болох эртний шинжтэй нь чулууг хагалж засах анхдагч үйл ажиллагаатай холбоотой болохыг онцлон тэмдэглэлтэй. Уран хайрханы чулуун зэвсгийн эртнийх нь таван зуун мянга орчим жилийн тэртээ үед холбогдоно. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0