Монголын төдийгүй нийт Төв Азийн палеолитын
мустьегийн үеэс дээд палеолитын үеийг хүртэл түүхийн
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхон-7 палеолитын буудал-дарханы газар юм. Хархорин
сумын төвөөс баруунтай Орхон голруу хойноос түрж тогтсон огцом өндөр гацааг
Ухны гацаа гэх бөгөөд түүний баруунтай голын дэнж болон дээш өгссөн налууцийн
палеолитын дурсгал судлах ангийнхан 1986 онд 5*10 м талбайтай гурван хэсэг
газар малтлага хийжээ. Малтлагын үр дүнд Орхон-7 буудал-дархны газар нь
геологийн биеэ даасан онцлог бүхий 11 давхаргатай болохыг тогтоожээ. Мөн эдгээр
давхаргуудын насыг орчин үеийн лабораторийн шинжилгээний тусламжтайгаар
тогтоожээ.
Орхон-7 дурсгалд нийт 150 кв.м малтлага
хийжээ. Археологийн соёлт давхаргаас гарсан чулуун зэвсгийн дурсгалыг судлаачид
хэлбэр төрхийн хувьд үндсэнд нь хоёр том хэсэгт ангилан үзэж байна. Үүнд:
Эндэхийн хамгийн эртний дурсгал болох мустьегийн чулуун эдлэлийн олдвор
нь зүсэлтийн давхарга -10 буюу дэнжийн хамгийн доод суурь хэсгээс олджээ.
Чулуун эдлэл үйлдвэрлэх ерөнхий аргын анхан шатны хагалалт нь том биш хайргыг
хоёр янзаар ашиглаж байжээ. Үүнд нэгдэх нь үлдцээс богинохон бөгөөд нэлээд хүнд
ялтас цуулж авдаг. Хоёр дахь нь гонзгой хайрган чулууны үзүүрийн нарийн талаас
цохиж үлдцийн урттай тэнцэх урт ялтас хагалж авдаг байжээ. Олон талт иржгэр
ухам иртэй зэвсэг, ухам иртэй болон бусад төрлийн хусуурууд зэрэг чулуун зэвсэг
олдсон боловч тогтсон нэг хэлбэр маягийн зэвсгүүд бараг олдсонгүй. Иймэрхүү
зэвсгийн үүсэж бий болсон он цаг нь мустьегийн дунд үе буюу 60000 жилийн тэртээ
холбогддог. Давхарга 9,8-аас /дэнжийн ёроолын тогтцыг бүрхэж хучсан тогтцоос/
леваллуа маягийн уламжлалт чулуун зэвсгүүд олдсон. Ялтас цуулж авдаг үлдцүүд нь
нэг болон хоёр цохих талбайтай, зууван хэлбэрийн үлдцүүд байв. Эндээс мөн
хусуурууд, ирлэсэн ялтас зэрэг төрөл бүрийн чулуун зэвсгүүд олджээ. Дээр
танилцсан дурсгалын доод давхаргууд дээгүүр бүрхсэн тогтцуудад дээд палеолитын
соёлт давхаргууд ажиглагдана. Тэндээс олдсон ялтас цуулах үлдэц, хусуур, бичил
хусуур, зүсүүр зэрэг нь чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гол үндсийг тодорхойлж
байна.
Азийн палеолитын өргөн уудам нутаг дэвсгэр
дээр энэ үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гарч ирсэн байрыг тодорхойлох
оролдлого хийж үзэхэд, хөгжлийн чиг шугам нь дээд палеолитын эхэнд / 40-30
мянган жилийн өмнө/ үүссэн дурсгалуудын хүрээнд бүрэн багтах, леваллуагийн арга
барилаар тодорхойлогдоно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг судлаачид
үзжээ. Орхон-7 буудал-дархны газар тогтцын эртний Ургамалын тоосонцорт хийсэн
шинжилгээний үр дүнд тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, эх газрын эрс
тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын сав, хээр талаар янз бүрийн заалт
ургамалтай, хөндий хоолойд өргөн навчтай ой байсныг тогтоожээ. Орхон-7
буудал-дархны газар түүхийн урт хугацааны үеийг төлөөлж чадахын зэрэгцээ,
түүнтэй эн зэрэгцэхүйц, тэр үеийн ийм олон соёлт давхаргатай тухайн үеийн
дурсгал хөрш зэргэлдээ нутгаас одоогоор олдоогүй байна. Түүний
археологи-геологийн зүсэлт нь Монгол, Төв Ази төдийгүй Өмнөд Сибирь, Алс
Дорнод, Умат Хятадын мөн үеийн дурсгалыг харьцуулан судлах, малтлагаас гарсан
болон түүврээр олдсон тодорхой шинжлэх ухааны аргаар насыг нь тогтоолгүй чулуун
зэвсгүүдийн дурсгалын насыг жиших тогтооход чухал харьцуулах дурсгалын болж
буйд тухайн дурсгалын эрдэм шинжилгээний онцгой ач холбогдол оршино.