БАЯНХАЙРХАН УУЛ

Бүх дэлхий харагддаг хэмээх энэ уул нь Увс аймгийн Малчин сумын нутагт орших бөгөөд далайн төвшнөөс 2273 метр өндөрт өргөгдсөн эртний тахилгатай хайрхан юм. XVII зууны дунд үед арван баядын хошууны ноёд цугларан нутаг усаа хойч үедээ бүрэн бүтэн үлдээж, дээдлэн хайрлаж явах арга ухааны тухай ярилцаж эдгээр хошууны нутагт орших онцгой дөрвөн газрыг тахилгатай болгон бумба залж байрлуулахаар санаа нэгджээ. Эдүгээгийн Хяргас сумын нутагт байх Борхайрхан, Малчин сумын нутагт байх Баянхайрхан, Зүүнговь сумын нутагт байх Өгөөмөр хайрхан, Тэс сумын нутагт байх Цагаан Эрэгт мөнөөхөн бумбаа байрлуулан тахих болжээ. Энэ дөрвөн газрын алинаас нь ч харсан нөгөө гурав нь заавал харагддаг бөгөөд хошуу нутгаа ижил тэгш харж хандаж байхыг бэлгэдсэн хэмээдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0