НОГООН ЦАВ
Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Эхийн
гол орох замд Ногоон цавын хоолойн сул сайр бүхий сонин хачин тогтоцтой нэгэн
хавцлыг уруудна. Энэ хавцлын хоёр хажуу он цагийн урсгал ус, салхины хүчинд
идэгдэж элдэв хэлбэрийг олж тогтсон элсэн чулуу, хурдас нь гэтэж байгаа ямар
нэгэн аварга амьтны хошуу, толгой шиг хоёр талаар зөрөлдөн зэрэглэж сүртэй
сонин харагдана. Үүнийг Ногоон цавын хоолой гэнэ. Нийтдээ 4 га орчим талбайтай.
Эндээс цэрдийн галавын үлэг гүрвэл, аварга яст мэлхийн чулуужсан яс олддог.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах