ТАМЧИЙН ХАВЦАЛ
Баянхонгор аймгийн төвөөс 90 км, Эрдэнэцогт сумаас 62 км зайд эртний их
хагарал галт уулын хүрмэн чулууг уулын голын ус зүссэнээс үүссэн маш сүрлэг гүн
хавцал оршдог. Энэ хавцлын өндөр 380 метр хүрэх тул өвлийн улиралд ёроолд нар
үл тусна. Мөн Гивэн, Халиут гэсэн хоёрхон оруулга замаар ердийн хөсгөөр
нэвтрэхээс өөр гарцгүй, хүрмэн чулуу, хад асга болсон, хажуу хана дагаж хар мод
ургаж, хавцлын дундуур боргилон хөөсрөн урсах голын усны сав дагуу бургас,
улиас, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг
эмийн өвс ургамал ургадаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах