• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШАРГА МАНХАН (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэг дэх байршил нутгийг 1993 онд УИХ-ын тогтоолоор Шарга - Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ. Тус газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарви, Халиун сумдын нутгийг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгийг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүй 200-аад километр зайтай тусгаарлагдсан талбайг эзэлнэ.

Шаргын байгалийн нөөц газрын үндсэн зорилго нь говь цөлийн хөрс, ургамал, амьтны иж бүрдэлийн анхны төрх байдлыг хэвээр нь хадгалах,  ялангуяа Монгол орны унаган амьтан Монгол бөхөнг хамгаалах, өсгөн үржүүлэхэд оршино. Шаргын говь нь Монгол Алтайн уулсын төв хэсэг рүү түрж орсон, Шаргын цагаан нуурыг тойрсон хужир марз бүхий хотгортой, цөлөрхөг, чулуу хайргархаг хөрс бүхий тэгш тал газар бөгөөд газарзүйн бүс, бүслүүрийн зүй тогтол богино зайд илэрдэг онцлогтой бүс нутаг юм. Шаргын хотгор нь урд талаараа Монгол Алтайн гол нуруу, баруун хойд, хойд талаараа Даривын нуруу, зүүн хойд талаараа Хасагтхайрхан түүний салбар уулсаар хүрээлэгдэх ба эдгээр уулсаас буусан сайруудаар хэрчигджээ. Ерөнхийдөө өргөрөгийн дагуу суналттай, баруунаас зүүн тийшээ 150-160 километр урт, хойноос урагшаа 70-80 километр өргөн нилээд гүн хотойсон хотгор юм. Шаргын хотгорт ихэвчлэн хужирлаг гадарга дээр тогтсон элс байх бөгөөд молцог,  довцог элс голлоно. Уулнаас ихэвчлэн жижиг гол горхи эх аван урсах боловч хотгор луу урсан гармагц шингэж алга болно. Алтайн нурууны гол уулсаас эх аван урсах олон арван гол, булаг шанданд бөхөн, хар сүүлт ирж ундаална. Шаргын говь талдаа Тунгалаг, Төхөм, Өгөөмөр, Хүйсийн говь талдаа Шинэ ус, Задгай, Далан түрүү гэх зэрэг ундарга сайтай булгууд бий. Эдгээрийг түшиглэн айлууд тогтмол нутагладаг. Мөн Шаргын говьд Ихэс, Шарга зэрэг жижиг хэмжээний гүехэн, давсархаг нуурууд байдаг боловч эрдэсжилт ихтэй тул бөхөн ирж ундаалдаггүй байна. Их нууруудын хотгорт орших энэхүү Шаргын говьд хөрс, агаарын хуурайшилт ихтэй говийн шинж байдал ноёлдог. Энэ нь далай тэнгисээс алслагдсан Төв Азийн гүнд оршдогтой холбоотой. Өөрөөр хэлбэл баруун ба баруун хойд зүгээс ирэх Атлантын болон Умард мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө чийгээ алдаж ирдэг байна.

Чийгийн хангамж бага байх нь ургамал ургах хугацаанд сөргөөр нөлөөлдөг. Шаргын говийн ургамалжилтын онцлог нь Их нууруудын хотгорын ургамалжилтын ерөнхий зүй тогтолтой төсөөтэй. Ургамалын бүлгэмдлүүд хотгорын доод хэсгээс зэргэлдээх уулс хүртэл өндөршлийн дагуу үелэн тогтсон байдаг. Шаргын говь, Манханы хэсэгт дэрсэн бударгана, улаан бударгана, давжаа заг, баглуур, хялгана, заримдаг сөөгөнцөр, сайрын хялгана, таана, хөмөл, шар бударгана, сухай, хармаг зэрэг ургамал зонхилон ургана.

Шаргын хотгорт Хүрэнгийн голын хөндий, Хатны худаг, Бага Дарви, Жаргалантын нурууны бэлд хар сүүлтийн сүргүүд байршдаг. Уг нутагт чоно, үнэг намар, хаврын улиралд гүйдлээр тохиолддог. Харин ууланд нь шилүүс, цоохор ирвэс бий. Махчин шувуудаас бүргэд, тас, цармын бүргэд, талын бүргэд тааралдана. Шарга-Манханы байгалийн нөөц газрын голлох амьтан нь Монгол бөхөн юм.