• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЗАГИЙН УС (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгийн заагаар Монголын төв нутагт хамгийн хойно орших заган ой бүхий говь нутаг. Энэ нутгийг 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авахдаа Модон овооны говийг оролцуулан авчээ. Загийн усны байгалийн нөөц газар нь заган ойн тархалтын хамгийн залуу нөхөн ургалттай газар учраас тэдгээр загийг хамгаалах, нөхөн ургах нөхцөлийг бүрдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөц газар болгожээ. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг нам уулс, цав толгодын дунд хангай байдалтай орших талархаг газар эзлэх боловч дунд нь хунгар довцог элснүүд бий. Хамгийн том нь Хавтгай, Жаргалант уулын зүүн хойно орших Өөшийн элс юм. Булаг шанд байхгүй бөгөөд 10 гаруй гар худаг, уурхайн худагтай боловч зарим нь дарагдаж эвдэрсэн байна. Гадаргын ус ховор тул хүн мал суурьших нь цөөн, зэлүүд нутаг юм.

Загийн ус нь заган ойн ихээхэн нөөц бүхий үзэсгэлэнт газар бөгөөд шаваранцар бор хөрсөнд нь баглуурт таана, хялганат, чулуусаг алаг өвс, баглуур хялганат, бор бударганат хялганат зонхилно. Нутгийнхан заг модыг “Алтан говийн мөнгөн ой” гэж нэрлэдэг. Заг модны иш, мөчир нимгэн цагаан хальсаар бүрхэгдсэн байдаг учир “Мөнгөн ой” гэсэн ажээ. Заг нь луулийн овгийн ургамал бөгөөд Монголд зөвхөн цагаан модон заг ургадаг. Дундад Азийн нутагт хар заг, цагаан заг ургадаг ажээ. Заг хамгийн өндөртөө 8м хүрдэг боловч Монгол орны хувьд 1-3 метр өндөртэй, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын гүн рүү 5 метр хүртэл сунаж ургах бөгөөд өсөж өндөрсөх тусам уртсаж 10м ч хүрэх тохиолдол байдаг байна. Загийн үндэс гол ишнээс салаалан   5-10 метр, заримдаа түүнээс ч илүү зайд тархан ургадаг. Загийн усны байгалийн цогцолбор газарт хар сүүлт бусад газраас арай илүү тоо толгойтой байдаг. Цагаан зээр, хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн, шувуудаас ногтруу, хахилаг элбэг бий.