• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БУЛГАН ГОЛ (БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР)

Булган гол нь Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг.  Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар хамгаалалтанд авсан байна.

Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна. Голын хөндийн хоёр талаар орших уулс нь Монголын атираат уулсын тогтолцоонд хамаарах ба элсэн чулуу, шаварлаг занараас тогтоно. Зарим газар боржин чулуулгын илэрц ажиглагдана. Зүүн баруун Хаац уулсаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уулын орчим нутагт салхины нөлөөгөөр тогтсон элсэн толгод томоохон талбайг эзлэн оршино.

Баян-Өлгий аймгийн Булган сумын хойд зах Булган голын эхээр Монгол Алтайн салбар уулсууд оршино. Булган гол 100 гаруй цутгал гол горхитой бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Индэрт, Тошилт, Дээд доод нарийн, Баянгол зэрэг голууд юм. Булган гол нь эхэн хэсэгтээ боргио, харгиа ихтэй ширүүн урсгалтай, доошлох тусам урсгал нь намуухан дөлгөөн болно. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын нутгийг дайран Енисей мөрөнд нийлж, Хойд мөсөн далайд цутгана.

Газрын гадарга нь гадаад хүчний нөлөөнд хүчтэй автсан хурц ирмэгтэй хяр, хад цохиотой уул нуруу, хонхор хөндий, нүх сэнж үүссэн цохиот уулс, бөмбөг шиг бөөрөнхий болтлоо элэгдсэн мөлгөр чулуутай хуурай сайр, хотос, хонхор, жижиг үйрмэг чулуу бүрхэн хучсан дэнж, тал бэл бүхий төрх байдалтай юм. Булган голын орчимд уур амьсгал ерөнхийдөө эрс тэс шинжтэй, зун нь халуун, өвөл нь хүйтэн, хур тунадас бага, салхи ихтэйгээс гадна намар орой хүйтэрч, хавар эрт дулаарах учраас хүйтний  улиралд манай орны бусад нутгаас арай өвөрмөц юм. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ урсах болсон нь сонирхол татаж байгаа юм.

Ургамалжилтийн хувьд баглуур, шар мод, хялгана, буйлс зонхилсон цөлийн хээрийн бүлгэмдэлтэй байдаг. Хэвгий тал, толгодлог газраар хялгана, хиаг, шаваг бүхий бүлгэмдэл ноёрхоно. Харин голын хөндий, хужирлаг нугын хөрстэй газраар бургас, харгана, чацаргана бүхий дэрст ургамал  зонхилно. Булган голын хөндий нь зэрлэг чацарганы бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Нөгөө талаар энэ орчимд бургас шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны минж идэш тэжээлээ олох, өсч үржих, амьдархад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.

Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, мөнгөн сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл гэх мэт амьтан бий. Нөөц газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд алгана, мөрөг, зоодой зэрэг загас амьдарна. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай.