• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

НӨМРӨГ (ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР)

Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын тусгай хамгаалалтанд авсан.

Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Дэгээ, Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой нутаг билээ.  Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон байна. Нөмрөгийн дархан цаазат газарт дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр өндөр Соёлз уул юм. Нөмрөгийн сав газарт далайн төвшнөөс дээш 1000 метр өндөр дэнж маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээгдэх үзэсгэлэнт газрыг бий болгодог. Хянганы уулсад уулын хар шороон хөрс зонхилж, ар хажуугаар нь ойн бараан, уулын нугын хөрс бага зэрэг тааралдана. Голын хөндийнүүдэд нугын хар шороон, голын хагшаа хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна. Уур амьсгалын хувьд чийглэгдүү сэрүүн зун, хахирдуу өвлийн уур амьсгалтай.

Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй Хар мөрний хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд Хар мөрний цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг. Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна. Мөн Дорнын заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж тархсан байдаг. Нөмрөг, Халх голын сав нутгаар Алтан гургуул, хур,  тоодог,  усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт өндөглөн зусдаг байна.  Гурван голын бэлчирт улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан, мөнгөлөг хэлтэг, амар мөрний цурхай, цулбуурт, тул зэрэг 34 зүйлийн загас байдаг. Энэ бүс нутагт 70 зүйлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна, мөн Төв Азийн унаган 10 зүйлийн ургамал байдаг. Цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд мөн тааралдана.