ОНГИЙН ТАЛ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онги хийд, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум хоёрын хооронд 80-аад километр үргэлжлэх тэгш сайхан талыг Онгийн тал гэдэг. Онги хийдээс одоо зөвхөн туурь л үлдсэн байдаг бөгөөд тухайн цаг үедээ 300 гаруй лам хувраг шавилан суудаг томоохон шашны газар байжээ. Онги хийдийг тойроод эргэн тойрон ууланд нь 5 тахилгатай овоо байдаг. Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээх 5 овоо одоо ч буй.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах