ЦАГААНБУЛАГИЙН ХАДНЫ ЗУРАГ

Цагаан булагийн хадны зураг нь хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор юм. Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон боловуу гэмээр гулсуур хад, 3-4 хүүхдийн гишгэж явсан мөр бүхий хадны хонхорууд, хадан хэв гарган бүтээсэн хэвтэж буй хүүхдийн дүрс зэрэг олон зураг дүрслэлүүд байдаг. Уг хэвтэж буй хүүхдийн дүрсийг ажиглан харвал гарын дунд хуруунууд бусдаасаа 2 дахин урт, үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен шиг дүрслэлтэй, чих нь урт нарийхан, хөл нь майга богинохон, ахар сүүл нь урт байдалтай байдаг. Мөн морины дүрс байгаад түүний хажууд хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд байдаг. Энэхүү Цагаан булагийн хадны сүг зургийг судалсан зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гариг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн байдаг.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0