ЧИХЭН АГУЙ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт Шинэжинст сумын төвөөс хойш 30 километрт байх Чихэн уул хэмээх багавтар уулнаа Чихэн агуй хэмээн нэрлэгддэг агуй бий. Шохойн чулуун тогтоцтой, хөндийлжийн гаралтай агуй юм. Агуйн ам нь зүүн өмнө зүгт харсан байдалтай, үүд рүүгээ налуу, агуйн урт 9.5 метр урт, өргөн нь 5 метр, өндөр нь 2 метр. Энэ агуйг анх Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны анги илрүүлжээ. 1995 оноос хойш Монгол Америкийн хамтарсан шинжилгээний ангиуд малтлага судалгаа явуулж байна. Эндээс их хэмжээний чулуун зэвсгийн үлдэгдэл, урт хугацааны турш гал түлж байсан ором, эртний амьтадын ёс, ургамлын үлдэгдэл, хүний ул мөрийг хадгалсан дөрвөн соёлт давхаргыг олжээ. Эндээс олдсон эдгээр чулуун дурсгал нь дунд чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн хоорондох үеийг хамарсан нэн сонирхолтой олдвор ажээ. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0