ЧАНДМАНЬ УУЛЫН ХАР ҮЗҮҮР ХАДНЫ ЗУРАГ

Ховд аймгийн Буянт сумын нутагт байх бөгөөд олон тооны амьтадыг хонхойлон цохиж цоолборлосон дүрс зураглалтай. Амьтадыг гол төлөв сүргээр нь дүрсэлсэн байдаг. Амьтадын дүрийг гаргахдаа 3 янзын арга хэрэглэсэн байдаг бөгөөд амьтны ерөнхий дүрсийн тигийг хонхойлон гаргах, амьтадын бүх биеийг бүхлээр нь хонхойлон гаргах, амьтадын цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж урлах гэсэн аргууд юм. Зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд адуу, үхэр, буга, аргаль, янгирыг голлон зурсан. Харин цөөн тооны чоно, үнэг, могой зэрэг амьтад бий. Дүрслэгдсэн амьтад тайван тогтуунаар сүрэглэн бэлчиж байгаа байдалтай байдаг. Буга, үхэр, адуу зэрэг амьтны эр хүйсийг танигдахаар тод дүрсэлж, доод талд нь үржлийг бэлгэдсэн утгатай дугуй хонхор гарган дүрсэлсэн бол гүү зэрэг эх амьтныг унагатай нь хамт дүрсэлжээ. Чандмань уул хаанаас нь ч харсан дүрс нь алдагдахгүй, өвөрмөц сонин тогтоцтой, улаан өнгөтэй уул юм. Тунгалаг устай, гидрокарбонат, сульфат, магникальцит төрлийн хүйтэн рашаантай. Ходоод гэдэсний өвчинд тустай. Хүрэл зэвсэг ба төмөр зэвсгийн үед хамаарах түүх соёлын эд өлгийн зүйлс бүхий булштай. 1976 онд хийгдсэн судалгаагаар “Чандманий соёл” хэмээх нэрлэгдэх болжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0