МОЮНЧУРЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ

Булган аймгийн Сайхан сумын нутагт Хиргистийн хөндий гэдэг газарт байдаг. Уйгар улсын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд Түрэг бичээсээр бичигдсэн байдаг. Өндөр нь 3.8 метр. Уг хөшөө нь анх мэлхий чулуун суурин дээр байсан боловч сууринаасаа унажээ. Унахдаа голоороо хугарсан байна. Нийт 44 мөр бүхий бичээстэй бөгөөд нэг мөрөнд 150 орчим үсэгтэй. Нийтдээ 6750 орчим үсэг зурлага байдгаас 1750 орчим нь баларч бүдгэрчээ. Уг хөшөөг Уйгарын анхны хаан Пейло-гийн хүү, Уйгарын хоёр дахь хаан Моюнчур босгуулжээ. Моюнчур  747-759 оны хооронд хаан ширээнд суусан бөгөөд амьд сэрүүндээ энэхүү хөшөөг бүтээлгэж 744-750 оны хоорондох Уйгарын түүхийг бичүүлжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0