ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
Увс аймгийн Ховд сумын нутагт Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд орших Олон нуурын уулсад оршино. Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндрөөс унадаг. Нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг. Олон нуурын уулс нь далайн төвшнөөс дээш 3000 метр өндөр. Мөнх цас, сүрлэг хадтай бөгөөд нэн ховор ирвэс, янгир, аргаль, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай тул Олон нуурын уулс хэмээн нэрлэгджээ. Сүүлийн жилүүдэд хүрхрээний ус нь багасах шинжтэй болжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах