Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамрах бөгөөд Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай нутаг билээ. Нутгийнхан “ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говийн унаган төрх аль хэдийнэ алдагдаж, Оюутолгойн ордыг түшиглэн суурин газрын шинжтэй болж өөрлчлөгдөн Галбын говийн алтарсан сайхан улаан шаргал өнгө нь аль хэдийнэ гундаж эхэлжээ. Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, Борзонгийн
говьтой төстэй. 100 гаруй км урт сунаж тогтсон говийн ухаа гүвээ, элсэн
манхан, хуурай сайр бүхий нутаг. Хуурай сайруудаараа өтгөн шигүү хайлаас,
тооройн төгөлтэй. Мөн заган ой, баян бүрдүүд байна. Эндхийн баян бүрдүүд
нүүдлийн шувуудад нэн чухал ач холбогдолтой. Хуланг хулгайгаар агнах явдал ихсэж
байна. Мөн мал болон хулан адуу, хар сүүлтийн бэлчээр, ус давхацдагаас зөрчил
гардаг. Галбын говь нь Өмнөговь аймгийн хэд хэдэн томоохон уурхайгаас Хятадын
хил хүрсэн замаар хэсэгчлэгдэн тасархайтаад байна.
Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудаас идлэг шонхор, зээрд шонхор, жороо тоодгой тогтмол үүрлэж өндөглөнө. Мөн нөмрөг тас, могойч
загалай, бахим бүргэдэй, Амарын
шонхор үүрлэж өндөглөнө. Евразийн хээр ба цөлийн биомын
зонхилох шувууд болох хулан жороо, загийн боршувуу, монгол ногтруу ихтэй. Дэлхийн хэмжээнд ховорт орох хэд хэдэн зүйлийн хөхтөн
амьтад бийгээс хулан адуу, хар сүүлтий,
цаагаан зээр, аргаль хонь, янгир ямаа, соотон алагдаага тэргүүтнийг дурдаж болно.
Эх сурвалж: ШУА, Улаан ном