• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

БОГД ХАН УУЛ (ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ)

Хэнтийн нурууны баруун өмнө шувтарга дахь Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм. Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онд 41651 га талбайг дахин бататган дархалжээ. 1995 оны 5-р сарын 16-нд Ерөнхийлөгч П.Очирбатын 110 тоот зарлигаар дахин буюу 4 дэх удаагаа дархан цаазат байдлыг баталгаажуулж "Төрийн тахилгат уул" болгосон бөгөөд 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 онуудад тахилгыг  үйлджээ.

Богд хаант улсын үед 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан,  54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилж, 588 зүйл ургамал ургадаг. Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

(Цэцээ гүний оргил) Богд хан уултай холбоотой олон домог бий. Харамсалтай нь бид эрт цагаас хойш ам дамжин яригдсан сонирхолтой домгуудыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ удаа танд Богд хан уул хэрхэн үүсэж, бүрэлдсэн талаарх домгуудаас өгүүлье.

Богд хан уулын хилд багтах Түрэгний ам шувтрах хэсгийн урд үзүүрээс, өөрөөр хэлбэл Ар хөндлөнгийн доод үзүүрээс эх хүртэл гол руугаа цүлхийсэн 21 хошуу бий. Үүнийг 21 Дарь эхийн бүрэлбаатай хэмээн эртнээс дээдэлж иржээ. Иймд тэндээс чулуу авах, өвс ургамал түүх, газар хөндөхийг хатуу цээрлэдэг байжээ. Дархан цаазат энэ уулын Бумбатын амыг өгсүүлж Цэцээ гүн хүрэх тусгайлан зассан зөрөг зам байсан гэдэг. Манж амбан Цэцээ гүний тахилгад оролцохоор явж байтал их шуурга болж зам хаагдсан байж гэнэ. Ихэд хилэгнэсэн амбан ”Зарилгаар тахих гэж буй болохоос биш санаан зоргоор оролцох гээгүй. Чи яаж байгаа нь энэ вэ” гээд Богдыг хорин ташуур жанчиж, дөнгө зүүж шийтгээд, түүнийгээ овоон дээр тавьсан гэдэг домог байдаг.

Богд хан уулын Баруун болон Зүүн ширээ гэх тэгшивтэр оройтой өндөрлөг Улаанбаатар хотоос маш тод, ил харагддаг. Тэгвэл яагаад ийм тэгш оройтой болсон юм бол? Нэгэн цагт хангарьд шувуу Хан уулын орой дээр сууж байгаад нисэхдээ уулын оройг тас базан авчээ. Ийн нисэхдээ нэгийг зам зуурт алдсан нь Зайсан толгой, нөгөө нь Лүн сумын дэргэд унаж Лүй толгой болсон байна.

Өөр нэгэн домогт, Богд мэргэн баатар, Чингэлтэй бөх гэдэг хоёр айл амьдардаг байжээ. Гэтэл Богд мэргэн баатар лусын үзэсгэлэн  гоо охин Туулыг эхнэр болгон авахаар шийджээ. Уг нь Чингэлтэй бөх Туул охинд сэтгэлтэй байсан юмсанж. Тэгээд баатар, бөх хоёр хүч чадлаа үзэж, хэн дийлсэн нь Туул охиныг авахаар тохиролцоод ач тач ноцолдоод Богд мэргэн дийлж гэнэ. Гэтэл Чингэлтэй мэргэн ийн хэлэв: Хэлэлцсэн ёсоор чи Туул охиныг авах бизээ. Харин чамаас гуйх нэг зүйл байна. Би Туул охинд байнга сэтгэл алдрах тул миний толгойг авч дэргэдээ тавина уу. Үхсэн ч миний толгой Туулыг байнга харж байг хэмээн гуйжээ. Ийнхүү богд Чингэнлтэйн толгойг авч дэргэдээ тавьсан нь Зайсан толгой болж, Чингэлтэй бөх өөрөө хойд уул болсон гэдэг.

Богдхан уулын тахилгын ёсон: Богдхан уулыг албан ёсоор дархалснаас эхлэн жилд 2 удаа тахиж, тахилгын баяр ёслол нь 2 өдөр үргэлжилдэг бөгөөд эхний өдөрт нь тахилгын ёслол, дараа өдөрт нь Хан уулаа тахисны баяр наадам хийдэг байжээ. Богдхан уулын оргил Цэцээ гүнд 2 овоо байдаг бөгөөд зүүн талын овоог шашны, баруун талын овоог төрийн овоо гэж нэрлэдэг. Тус бүрд нь идээ будаа, бүтэн үхрийн мах, хэд хэдэн хонины махаар шүүс бэлтгэн тавьдаг байсан бөгөөд тэдгээр шүүсийг тавих цар нь 10 ханатай гэрийн тоонотой тэнцэхүйц том байжээ. Аймаг хошууд, ард иргэдээс өргөл барьцанд ирсэн цагаан идээ, айраг тараг зэргийг сарын өмнөөс Чулуутын аманд цуглуулж тахилгын өдөр тэмээнд ачин Цэцээ гүн рүү аваачдаг байжээ. Богдхан уулыг тахих өдөр өглөө эрт нар гарахаас өмнө төрийн хаад ноёд тэргүүтэн Төрхурахын амыг өгсөн мориор очиж, Их хүрээнээс цогчин унзад, гэсгүй тэргүүтэй 50 гаруй лам, өвөр талаас Манзуширын хийдийн 40 орчим лам хувраг ирж тахилгын ном уншдаг байв. Эхлээд хааны  зарлигийг уншиж, шар торгон дээр бичсэн өргөмжлөл, хуй торго зэргийг сангийн бойпорт хийж шатаана. Дараа нь хэргэм зэргийнхээ дагуу хадаг яндар барьж овоог нар зөв тойрон мөргөл үйлдэж идээнийхээ дээжийг барьж хүндэтгэл үзүүлнэ.

Богдхан уулыг дархалж хоёр оргилд нь “Гүн” цол шагнаж 50 лангийн цалин пүнлүү олгож байсан бөгөөд тахилгын үеэр уулын оройн хонгилд хадганд ороон хийдэг байжээ. Эргэн тойронд нь том бойпор болон 13 жижиг бойпор тойруулан тавьж их хэмжээний арц хүж уугиулан сан тавьдаг байсан бөгөөд арц хүжний үнэр, бүрээ бишгүүрийн дуу Богдхан уулаар таран цуурайтдаг байжээ. Тахилга тайлга дууссаны дараа тахилгын идээ, будаанаас 30 аймаг, 10 дацанд хүртээдэг байжээ. Богдхан уулын савдагийг хүчирхэг Хангарьд шувуу, буга унасан Цагаан өвгөн хэмээн дээдэлж, Их хүрээний цам харайх үеэр муу хорлол бүхнийг дарагч хэмээн Хангарьд шувууг, ариун цагаан амирлангуйг авчрагч Цагаан өвгөн хоёрыг оруулж тоглуулдаг байжээ. Хожим Богдхан уулын тахилгад зориулж оройд нь найман талтай алтан ганжиртай сүм бариулж байнгын 2 лам сууж, зул хүж өргөдөг байсан хийгээд Богд уулын Цагдаа нар долоо хоногоор ээлжлэн эргэж тойрч зулын тос, хүнс залгуулдаг албатай байжээ.

Анхааруулга: Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10,  9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хуурайшилт явагддаг тул Богд хан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалгаар явахыг хориглодог. Зөрчвөл Монгол улсын Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 960000-1920000 төгрөгийн торгууль ноогдуулдаг заалттай. Түймэр гарсан тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллага, орон нутгийн Засаг дарга, холбогдох байгууллагад мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй. Мэдээлэл өгөх утас: 101, 342620, 342137