• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЦАМБАГАРАВ УУЛ (БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР)

Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4195 метр өндөр. Энэ уул  нь ан амьтнаар баялаг Монгол Алтайн нуруунд байдаг. Энэхүү Цамбагарав ууланд авиралт хийх болон  явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг болтол хадгалагдаж байжээ. Цамбагарав уулын бүс нутгийн 111462 га газрыг 2000 онд улсын хамгаалалтанд авчээ.