ХҮЙТЭН ГОЛЫН БИЧИГТ ХАД
Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй Монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд зосон зургуудыг анх 1981 онд судлаач Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар идрүүлэн судалжээ. Монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн байсан бөгөөд бүрэн тайлж унших боломжгүй байсан хэдий ч ерөнхий утгыг нь тоймлон гаргажээ. “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр /дурсгал/ болгон бэлгэдэж тахиа жилийн 9 сарын шинийн наймнаа” гэжээ. Дэргэдэх долоон мөр бүхий бичээс нь дөрвөлжин бичгийн дурсгал бөгөөд он цагийн эрхэнд маш их баларч элэгдсэн тул утгыг нь бүрэн гаргаж чадаагүй байна. Эдгээр бичээснээс гадна зосоор зурсан нисэж буй шувуу, дөрвөлжин хүрээн дотор хүний дүрс, маллын тооллого байж болох олон цэгнүүд, богино сүүлтэй буга согоорхуу амьтад, босоо зурааснууд, гараа дэлгэж хөлөө алдалсан нүцгэн эр хүний дүрс зэргийг зурж үлдээжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах