• Архангай аймаг
    ТӨВХӨН ХИЙД
    Зургийг Ч.Буянбадрах

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХӨХ СЭРХИЙН НУРУУ (ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР)

Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш  4019 метр. Энд янгир элбэг байдаг учраас түүнийг нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ. Энэ уулын дээд биеийн 50 километр урт, 20 километр өргөн талбайг дархлан хамгаалж байна. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 километр зайтай оршдог. Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул,  Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. Тус дархан цаазат газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох олон гол горхи эх аван урсдаг. Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг амьтан жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас элбэг.