ЗОРГОЛХАЙРХАН

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатараас 145 километр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс 138 километр зайтай. Зүүн талаас нь харахад дээрээ угалзтай  юм шиг, урд талаас нь харахад суварга юм шиг харагддаг. Цул боржин чулуун хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 1668 метр өндөр. Хайрханы бараа харагдах газраас нэрийг нь хэлдэггүй. Эмэгтэй хүн оройд нь гардаггүй. Хайрханы баруун суган доор рашаан булаг урсдаг. Хайрханы урд талд яг ширээ шиг хэлбэртэй хад байгаа. Хажууд нь нэг ургаа мод байдаг бөгөөд сүүдрэвчийн үүрэг гүйцэтгэж өгдөг.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0