ХАЙЛАНГИЙН ХАДНЫ ДУРСГАЛ
Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Хайлангийн хадны дурсгал гэж бий. Буган чулуу, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгалууд байдаг бөгөөд нэгэн цаг үед хамаарах өөр өөр чулуун дурсгалууд нэг дор бөөгнөрсөн байх нь ховор юм. Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нилээд эртний шинжтэй, оюуны болон эд өлгийн соёлын талаар өргөн мэдээлэл өгч чадахуйц дурсгалууд ажээ. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн иймэрхүү 500 гаруй дөрвөлжин булшинд малтлага хийгээд байгаа юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах