Төв аймгийн музей нь Бага хурлын Тэргүүлэгчдийн даргын 1951 оны шийдвэрээр Орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдсан. Тус кабинетыг БНМАУ-ын Соёлын Яамны Сайдын тушаалаар 1966 онд Орон нутаг судлах музей болгон өөрчлөн зохион байгуулж, 1991 оноос “Төв аймгийн музей” болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн Богд хан уулын өвөрт байрлах Манзушир “Байгалийн музей”, “Шашны музей” гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Музей нь жилдээ гадаад дотоодын 18000 орчим үзэгчдэд соёлын өвийг үзүүлж сурталчлан, танин мэдэхүйн мэдээлэл өгөн ажиллаж байна.
Төв музей нь Төв музейгээс гадна Байгаль, Шашны гэсэн хоёр салбар музейтэй. Салбар музей нь таваас аравдугаар сар хүртэл дулааны улиралд ажилладаг бол төв музей нь байнгын үйл ажиллагаатай. Төв музейд аймгийн түүх, байгаль, шашны, алдартны, угсаатны, гадаад харилцааны, түр үзэсгэлэнгийн гэсэн сэдэвчилсэн долоон танхимд үзмэр үзүүллэгийг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ музейн барилгын гадна Манай Эриний VI -VIII зуунд холбогдох Түрэгийн үеийн яст мэлхий, XIX зууны сүүл үед холбогдох чулуун пайз, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан тээрмийн чулуузэргийг үзэж сонирхох боломжтой.
- 1-р танхим /Түүх/
- 2-р танхим /Байгаль/
- 3-р танхим /Шашин/
- 4-р танхим /Алдартан/
- 5-р танхим /Угсаатан судлал/
- 6-р танхим /Гадаад харилцаа/
- 7-р танхим /Түр үзэсгэлэнгийн танхим/
Байгалийн
музей Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1969 онд Зуунмодны ам, Манзуширын хийдийн туурьтай танилцаад музей байгуулж, Зуунмодны амыг тохижуулах албан даалгавар өгсөн ба тэрхүү албан даалгаврыг хэрэгжүүлж барилгын ажлыг 1970 - 1971 онд дуусгаж, Төв аймгийн Ардын Депутатуудын Хорооны Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрээр 1972 онд байгалийн музейг ашиглалтад оруулсан.
Шашны музей Богдхан уулын өвөрт 200 гаруй жил оршсон Манзушир хийд нь XYIII- XX зууны эхэн үеийн Монголын томоохон хийдүүдийн нэг байсан бөгөөд одоо хийдийн туурь нь үлдсэн. Манзушир хутагтын зуны өргөө “Сэрүүн лаврин” музейг Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989-1991 онд дахин барьж, Шашны музейг 1992 онд ашиглалтад оруулсан.
Музейн цагийн хуваарь:
- Төв
музей: Даваа -Ням гараг өдөр бүр 09:00 – 18:00 цаг
- Манзушир дахь салбар музей: 05-р сараас -10-р сар хүртэл ажиллана. Даваа -Ням гараг өдөр бүр 09:00 – 18:00
цаг
Музейн тасалбарын үнэ:
- Том хүн- 5000₮
- Хүүхэд -үнэгүй
- Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн- 3000₮
- /Гадаад, дотоодын үзэгчдэд адилхан үнээр үйлчилнэ/
Хаяг байршил:
- Төв музей: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Самбуугийн гудамж
- МАНЗУШИР ШАШНЫ БОЛОН БАЙГАЛИЙН МУЗЕЙ : Төв аймаг, Зуунмод сум, Зуунмодны ам, Манзушир хийдийн түүх, соёл, байгалийн дурсгалт газар. Төв аймаг, Зуунмод сум сумаас 7 км зайд Богд уулын урд энгэрт салбар хоёр музей байрлана
Утас: 7027 3619
Имэйл хаяг: tuvmuseum@yahoo.com
Вебсайт: tuvprovincemuseum.mn
Faсebook: Төв аймгийн музей
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.