Монгол хуур төв нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн
бөгөөд 2013 оноос хойш Жонон хар морин хуурын музейг нээн ажиллуулж байна. Манай
музей нь нийт 200 гаруй үзмэртэй. Та морин
хуурын музейд зочилсноор Морин хуурын музей, Ардын урлагийн тоглолт (моринхуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ,
бүжиг, уран нугаралт гэх мэт...), Морин хуурын үйлдвэрийг сонирхох боломжтойгоороо
давуу юм. Мөн музей болон тоглолт үзэхээр ирсэн жуулчны тав тухыг хангах зорилгоор кофе, цай уух
орчинг байгуулсан.
Цагийн хуваарь: Өдөр бүр 15:00 цаг, 17:00 цаг , 19:00 цагуудаас тус тус тоглоно.
Хаяг: СБД 6-рхороо, Засгийн газрын ордны хойно, Флора цэцгийн дэлгүүр бүхий байр, 3 давхарт
Холбоо барих утас: 94379487, 99062970, 77062907
Үнэ тариф:
- Морин хуурын музей, морин хуурын үйлдвэр, ардын урлагийн тоглолт: 20000 төг
- Ардын урлагийн тоглолт: 15000 төг
- Музей, морин хуурын үйлдвэр: 10000 төг
- Морин хуурын музей: 5000 төг
Жич: Зураг авах
хориотой бөгөөд зөвхөн ардын урлагийн хамтлаг, дуучидтай хамт зураг
авхуулах боломжтой. Музей болон тоглолт үзэхийн өмнө урьдчилан утсаар
захиалга өгч мэдэгдэх шаардлагатай. Явуулын тоглолтыг үнэ тохиролцон зохион байгуулах боломжтой.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.