СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

1987 онд Зөвлөлтийн ард түмнээс бэлэг болгон өгсөн өргөө бөгөөд “Шинжлэх ухаан техник соёлын ордон” гэсэн нэртэйгээр нээлтээ хийж байв. Монгол улсын шинжлэх ухаан, урлаг соёлын олон байгууллага төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа томоохон цогцолбор барилга юм. А, Б, В, Г гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд А хэсэгт 1325 ба 400 хүний суудалтай хурлын болон концертын их бага танхим, Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармони, Театрын музей, Морин хуурын чуулга, Баян Монгол, Соёл-Эрдэнэ чуулгууд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Б хэсэгт 150 хүний суудалтай хурлын ба лекцийн танхим, Уран зургийн галерей, Соёлын Өвийн Төв, Г хэсэгт Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн Газар, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Урлагийн Ажилтны Холбооны Хороо, Соёл Урлагийн Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар зэрэг төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулдаг. Соёлын Төв Өргөөнд яруу найргийн “Болор цом” наадам, рок поп хөгжмийн “Пентатоник”, “Алтан микрофон”, хошин урлагийн “Азтай бадарчин”, хувцас загварын “Гоёл” наадмууд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Тус өргөө нь 1999 онд Улаанбаатар хотын захирагчийн албаны харъяанд шилжжээ.

Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд 
Утас: 329173, 99086226

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0