МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

1958 онд “Пионер сурагчдын төв ордон” нэртэйгээр байгуулагдаж, 1984 онд Зөвлөлтийн тусламжаар баригдсан одоогийн иж бүрэн цогцолбор барилгад  байршжээ. Эдүгээ 30 орчим дугуйланд 2400 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байдаг албан бус сургалтын байгууллага юм. 1992 оноос эхлэн дугуйлангууд төлбөртэй болсон бөгөөд бүтэн болон хагас өнчин, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн төлбөрийг 25-100 хувиар хөнгөлж иржээ.

720 хүний суудалтай хурал ба концертын танхим, 100 хүний багтаамжтай ёслолын болон лекцийн танхимтай. Тус ордноос хүүхэд багачуудын дунд өсвөрийн шатарчдын “Цодгор хүү”, уран уншигч багачуудын “Уран жиргээ”, өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга”, өсвөрийн гоцлол хөгжимчдийн “Ая эгшгийн зургаан жигүүр” ба “Хаан хуур”, дуулаач хүүхдүүдийн “Дуулах өв” ба “Би эстрадын дуучин”,  цэцэрлэгийн хүүхдүүдийн “Шувуухай” наадам, “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаан, “Эх үрсийн баяр”, “Харшийн сүлд модны наадам”, “Найман ээжийн алдар”, Энэтхэг бүжгийн “Ганга мөрний уянга”, биелээч хүүхдүүдийн  “Бий биелэг” зэрэг олон уралдаан наадмууд зохион байгуулдаг.  


Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хүүхэд Залуучуудын Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун талд
Утас: 318274

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0