1941 онд анхны циркчин
Ж.Раднаабазар, зөвлөлтийн мэргэжилтэн А.М.Волошин нар монголын циркийн үндсийг
тавьжээ. Түүнээс өмнө 1935 онд МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэд байгуулагдсан Уран
биеийн тамирын сургууль, 1939 онд Улсын хөгжимт драмын театрт нээгдсэн циркийн
анги, 1940 оноос хичээллэж эхэлсэн Циркийн сургууль зэрэг нь Монголд үндэсний
цирк бий болох үндэс суурь нь болжээ. Дэлхийн Залуучууд Оюутны Наадам, Монте
Карло, Гавана, БНАСАУ, БНХАУ, Шведэд болсон Олон улсын циркийн наадмуудаас
монгол циркийн үзүүлбэрүүд нь алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олныг хүртжээ.
Монголын циркчид дан ба хос акробат, шидэх тэнцвэр, газрын ба агаарын
гимнастик, агаарын нислэг, илбийн үзүүлбэр, тэмээтэй жонглёр, уран нугаралт,
алиалагчийн үзүүлбэр, хүнд жингийн гайхамшиг, сургуультай амьтдын үзүүлбэр,
морьтны гайхамшиг, дээстэй үсрэлт зэрэг тоглолтуудыг үзэгч түмэндээ толилуулж
иржээ.
Монголын цирк хүндийн өргөлт, уран нугаралтаараа дэлхийн циркийн урлагт алдартай.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж, (Улсын их дэлгүүрээс чанх урагш)
Утас: 99048399, 99271836
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.