Үндэсний
соёл амралтын хүрээлэнгийн дэргэд 1989 онд тэр үеийн захирал С.Лунаа
агсаны санаачлагаар эрдэмтэн зохиолч, ардын билэг зүйч Соёлын Гавъяат Зүтгэлтэн
Ж.Бадраа тус чуулгыг үндэслэн “Түмэн-Эх” хэмээн нэрийджээ. Түмэн-Эх чуулга өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн
уран бүтээлчид, ардын авъяастнуудаас бүрдсэн холимог бүрэлдэхүүнтэйгээр эхэлж
байсан бол өнөөдөр урлагийн мэргэжил бүрийн тусгай, дунд, дээд мэргэжлийн
жүжигчдээр бүрэн хангагдсан, ардын болон орчин үеийн урлагийн шилдэг урын
сантай, монголын бүх аймаг төдийгүй дэлхийн дөч гаруй улсад аялан тоглолт
хийсэн нь дотоод гадаадын үзэгчдэд хэдийнэ танил болжээ.
Ардын
богино болон уртын дуу, үндэсний хөгжмүүд, бий биелэг, олон ястны бүжиг, цамын
бүжиг, хөөмэй, язгуур урлаг, уран нугаралт зэргээс бүрдсэн арвин урын сантай,
дөч орчим уран бүтээлчидтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус чуулгын үндсэн
бүрэлдэхүүнээс Монгол Улсын Гавъяат Жүжигчин 3, Монгол Улсын Соёлын Тэргүүний
Ажилтан 15 төрөн гарчээ. 2005 онд
“Монголын үндэсний бахархалт байгууллага”, 2006 онд Монголын үндэсний худалдаа
аж үйлдвэрийн танхимаас олгодог “Монголын дүр төрх байгууллага” өргөмжлөл зэрэг
шагналуудаар шагнагдсан байна.
Тоглолтын хөтөлбөрт:
- Хөх тэнгэрийн эзэд (Бөөгийн
бүжиг)
- Сүр жавхлант цамын бүжиг
- Уул усны дуу чимээнээс үүдэлтэй хөөмэйн урлаг
- Ертөнцийг хоёрхон чавхдасаар илэрхийлэгч морин хуурын
гайхамшиг
- Оюун ухаан цараалсан уртын дууны шид
- Ардын богино дуу болон харилцаа дуу
- Үндэстэн ястнуудын зан үйлийн илрэл бий биелэг, бүжгийн
төрлүүд
- Уян налархай охидын уран нугаралтын үзүүлбэр
- Ардын хөгжмийн төрлүүд
- Магтаал, туульс
Тоглолтын хуваарь:
- 01/V
– 01/X
хүртэл өдөр бүр 18:00 цагаас
- 01/VI – 01/IX хүртэл 16:00, 18:00 цагуудаас өдөрт 2 удаа
- 01/X – 15/XI хүртэл ажлын өдрүүдэд 18:00 цагаас
- 1/I
– 30/IV хүртэл захиалгаар тус тус тоглоно.
Хаяг: Чингисийн өргөн чөлөө, Үндэсний Соёл Амралтын хүрээлэн, Сөүл рестораны ард талд, өөрийн байр.
Утас: 9696-6667, 8807-1138
Facebook: Tumen Ekh National Song and Dance Ensemble
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.