Урга трэвэл компани нь 2014 оны 3-р сард Монголын хамгийн
анхны Их эзэн Чингис хааны болон Өүлэн эх, Бөртэ хатан ба Чингис хааны бүх цаг үеийн цэргийн жанжид болох
Боорчи, Зэв, Жамуха, Мухулай, Хасар Зэлмэ нарыг лааны тосоор урлан бүтээсэн. Тус
бүтээлийг бүтээхэд 13-р зууны баатруудын дүр зураг ба өмсгөл, хуяг дуулга, чимэглэлийг эрдэмтэн
түүхчдийн тусламжтайгаар урласан. Тус музей нь “Говь Factory Store” компаний
хажуу залгаа байранд байрлаж байна. Чингис хаан болон түүний
баатруудын лааны тосон баримал бүхий Монголын хамгийн анхны “Лааны тосон музей”-тэй
танилцан фото зураг авхуулах боломжийг олгож байна.
Хаяг: Говь үйлдвэр ба нэрийн барааны дэлгүүрийн байр, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс. (2019 онд Чингис хааны хөшөөт цогцолборт байрлаж байгаа.)
Цагийн хуваарь:
10:00-20:00 (Урьдчилан утсаар захиалга өгөх)
Тасалбарын үнэ:
- Том хүн-
5000₮
- Хүүхэд- 2000₮
- Зураг авах - 10000₮
- Бичлэг хийх - 25000₮
- Мэргэжлийн камераар зураг авах- 200000₮
- Үндэсний хувцастай
зургаа авахуулах - 5000₮
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Утас: 327801, 98229822, 94444013