Тус музейн анх 1980 онд аймгийн
Байгаль орчны газар, Ангын нийгэмлэгийн харьяанд музейн зориулалтаар 240 орчим
үзмэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үедээ ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын
төв байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан.
Аймгийн музейн харьяанд 1993 оны 10
сарын 7-ны өдөр шилжиж ирсэн.
Одоо Байгалийн музей нь 1100 гаруй
үзмэртэй, 8-н танхимтай үйл ажиллагаа явуулж байна 2008 онл Орон нутгийн
төсвөөс санхүүжин 7 сая төгрөгөөр 578 үзмэр сэргээн засварлаж, шинээр
нэмэгдүүллээ. Музейн хосгүй үнэт үзмэрийн нэг бол махчин динозаврийн төрөл
Тарбозавр чулуужсан яст мэлхий юм. Эдгээр нь Баянговь сумын бүгийн цавын
хоолойгоос олдсон. Одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан.
Цагийн хуваарь:
Зун: (6-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл)
Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00 - 18:00 цаг хүртэл
Бямба гарагт 10:00 -16:00 цаг
хүртэл
Өвөл: (10-р сарын 1-нээс 5-р сарын 31 хүртэл)
Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00-18:00 цаг
хүртэл
Тасалбарын үнэ:
Насанд хүрэгчид - 1000 төг
Оюутан - 500 төг
Хүүхэд - 300 төг
Гадаад хүн - 1000 төг
Камерийн бичлэг хийх - 10000 төг
Фото зураг авах - 5000 төг
Утас: 70442339, 70443449
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.