ХӨШӨӨ ЦАЙДАМ МУЗЕЙ
Монгол Улсын Засгийн газрын 2010
оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн
хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг
хадгалж хамгаалах, судлах, сурталчилах үүрэг бүхий Хөшөө Цайдам музей
байгуулагдсан юм. Музей нь байнгын үзэсгэлэнгийн танхим, түр үзэсгэлэнгийн
танхим болон гадна үзэсгэлэнгийн талбайтай.
1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев
Орхон голын хөндийд хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын
тусламжтайгаар илрүүлэн олж олон орны эрдэмтэдийн сонорт хүргэжээ. 1997-2007
онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг
хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв
нутагт буй VIII зууны
Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны
тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын явцад алт, мөнгөн эдлэл,
эрдэнийн чулуу зэрэг 4000 гаруй зүйл бүртгэгдсэн юм. Дээрх олдворууд нь 30см
зузаан, 40*80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ
зайгүй давхралдсан байдалтай байв. Мөн 9 ширхэг хүн чулуу, мэлхий чулуу 2
ширхэг, чулуун арслан 1 ширхэг, чулуун хонь 5 ширхэг, гэрэлт хөшөө 2 ширхэг
зэрэг эртний олдворуудыг малтан гаргажээ.
Хаяг: Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг
Утас: 98288399, 99995705, 96609229, 99262788,
98333224
И-мэйл: Khushuutsaidam_mus@monheritage.mn
Цагийн хуваарь:
- Өвөл: 10 сарын 1-ний өдрөөс 4
сарын 1-ний өдөр Даваа-Баасан:
09:00- 17:00 Бямба-Ням
амарна.
- Зун: 4 сарын 1-ний өдрөөс 10 сарын 1-ний өдөр Өдөр бүр: 09:00-19:00 цаг
Төлбөр:
- Том хүн: 5000 төг
- 10-аас доош насны хүүхэд үнэгүй
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах