ДУНДГОВЬ АЙМГИЙН МУЗЕЙ

Дундговь аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Одоо нэн эртний хүрэл зэвсгийн үеийн, их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын, хэлмэгдэсдийн танхимуудад үзмэрээ зохион байгуулаад байна. Сан хөмрөгтөө МЭӨ VIII зуунаас III мянганд, хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвор 800 орчим хадгалагдаж байгаа нь монгол улсын улс, аймгийн чанартай музейнүүдийн хамгийн олон цуглуулга юм.
Хүрлийн цуглуулганд амьтны  загварт хүрэл 45 ширхэг, унжлага 40 ширхэг, хүрэл сум 400 ширхэг, хүрэл хутга 50 ширхэг, олом, арал 150 ширхэг, ахуйн хэрэглээний хүрэл 120 ширхэг хадгалагдаж байна. Мөн Боржигон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай  гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд багтсан “Тугалын бүлээн”-ий солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой эргэн тойрон үүлэн хээг товойлгон урласан шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөрөгнүүд, XY-XIX зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал бурхад, шашины болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат түүхт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, их номч, түүхч, шашины тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг арвин сан хөмрөгтэй бөгөөд нийт 4500 үзмэртэй болжээ. Мөн музейн мэргэжилтнүүд улирал бүр төрөл бүрийн /эмээл, мөнгөн аяга, хобби, дөрвөн бэрх, хөөрөг, монгол хувцас г.м/ үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөрлөг, боловсролын ажлуудыг зохион байгуулж ард иргэдийн музей үзэх идэвхи сохирхолыг дэмжин ажиллаж байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


Хаяг:
Дундговь аймаг, Сайнцагаан сум, Сайнцагаан сумын захиргааны зүүн талд
Утас: 70592547, 99069941
Цагийн хуваарь: Даваа – Баасан гарагт 09:00 – 17:00 
Тасалбарын үнэ:
      0 – 6 насны хүүхэд: 100 төг 
      6-18 насны хүүхэд: 200 төг
      18 – аас дээш хүн: 2000 төг

И-мэйл: dundgobi_mus@monheritage.mn
Facebook: Museum of Dundgovi province

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0