УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ МУЗЕЙ

2005 онд “Номун гэрэл” төвийн тэргүүн, ШУА-ийн гишүүн, Төрийн шагналт, ШУ-ны Гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнсодном тус музейг байгуулжээ. Тус музей нь Богд хааны ордон музейн баруун талд байрладаг. 3000 гаруй цуглуулгаас бүрдсэн гурван үндсэн танхимтай.


Эхний танхимд монголын уламжлалт анагаах ухааны холбогдол бүхий 900 гаруй ном судруудыг багтаасан жижиг номын сангийн зэрэгцээ монголын алдарт маарамба нарын хөрөг зураг намтар цуглуулгыг дэлгэн үзүүлжээ. Хоёр дахь танхимд монгол орны ургамал, мод, амьтан, эрдэс бодисын гаралтай хэдэн зуун нэгж зүйлийг монгол, латин, түвд, хятад үсгээр тайлбар сэлт үйлдэж дэлгэн харуулсан байдаг. Гурав дахь танхимд Богдын эмч Сэрээнэн оточийн нэрэмжит монгол оточийн гэр музей буюу уламжлалт анагаах ухааны шавь сургалт явуулах өргөө бий. Тус музей нь Монгол анагаах ухааны их өв уламжлал, ном судар, алдартай эмч маарамбуудын намтар бүтээлээс олон түмэнд сурталчлан таниулах, хүүхдийг бага балчир наснаас нь шавь сургалтын аргаар нарийн үе шаттай эмч бэлддэг байсан уламжлалт аргыг орчин үеийн боловсролын тогтолцоотой нийлүүлэн сэргээх, монгол эм, тан бэлтгэдэг уламжлалт технологийн аргаар чанар сайтай 500 гаруй эм бэлтгэн, газар газрын эмч нарын өвөрмөц ба нууц жор тэргүүтнийг сурвалжлан судалж, уламжлалт анагаах ухааны ховор дурсгалт бичгүүдийг нийтлүүлдэг. 


Хаяг:. Богд хааны ордон музейн баруун талд.

Цагийн хуваарь: Жилийн турш өдөр бүр 10:00 - 17:00 цаг хүртэл ажиллана.


Тасалбарын үнэ:

  • Том хүн-3000 төг
  • Гадаад хүн - 4000 төг
  • Оюутан 2000 төг 
  • Хүүхэд 1000 төг 
  • Цэцэрлэгийн хүүхэд 500 төг 
  • Видео бичлэг, фото зураг /сонирхогчийн камер/ 5000

Утас: 99244135, 342650, 330198

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар-210136, Шуудангийн 36-р салбар, хайрцаг 42. 


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0