ХАРХОРУМ МУЗЕЙ

Тус музей нь эртний нийслэл Хархорум хотын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Орхоны хөндий, Хархорум хотын тууриас олдсон биет олдворуудыг дэлгэн үзүүлдэг. Музейн байгууллагын олон талт үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагыг хангасан түүх-археологийн чиглэлийн анхны музей гэдгээрээ онцлогтой юм.

Музей нь Монгол-Японы найрамдалт харилцаа буцалтгүй тусламжаар баригдан 2010 оны 9 дүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хархорум музей нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай. Байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Эртний улсуудын үе,  Их Монгол улсын үед хамаарах үзмэрүүд тавигдсан байдаг. Орхоны хөндийгөөс олдсон чулуун дурсгалууд, Хархорин хотыг анх малтсан эрдэмтэн судлаачдын тухай, тэдгээрийн судалгааны үр дүнгээс олдсон зарим үзмэрүүд тухайлбал, мэлхий чулууны нуруун дээр босгож байсан гэрэлт хөшөөний хэсэг, барилгын материал шатааж байсан зуухны үлдэгдэл, сүмийн шалан доорхи халаалтын системийн үлдэгдэл, Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хааны хийлгэж байсан мөнгөн зооснууд, Ил хаант улсын үед гаргаж байсан мөнгөн зооснууд, барилгын хавтан шал, Хубилай хаанаас Марко Полод олгож байсан гэрэгэ, Хархорины буддын сүмийн тууринаас олдсон шавар бурхадын баримал болон цацнууд, ваар савнууд, Араб бичээстэй гэрэлт хөшөө, Хубилай хааны цэргийн жанжны эмээл ба дөрөө, Монголын эзэнт гүрний цэргийн нум сумны зэвнүүд гэх мэт олон чухал олдворыг дэлгэн үзүүлсэн.

Түр үзэсгэлэнгийн танхимд:  “Нууц ертөнц” түр үзэсгэлэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээгдэн нийтийн хүртээл  болж байна. “Нууц ертөнц” түр үзэсгэлэнд Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагар бунханаас илэрсэн 410 гаруй олдвор, бунханы хананд байсан 40 гаруй зургаас дээжлэн 210 үзмэрийг үзүүлж, 11 ханын зургийг гэрэл зурагт багтаан дэлгэжээ.


Цагийн хуваарь:

  • 10-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл Ажлын өдрүүдэд 09:00-17:00, Бямба, Нямд амарна.
  • 5-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл бүх өдрүүдэд 09:00-18:00

 Билетийн үнэ:

  • Том хүн 5000 төг
  • Оюутан 2000 төг
  • Хүүхэд 500 төг
  • 0-6 насны хүүхэд үнэгүй
  • Видео, Мэргэжлийн камер: 35000
  • Видео, Сонирхогчийн камер: 10000
  • Зураг, Мэргэжлийн камер: 35000
  • Зураг, Сонирхогчийн камер: 10000

Хаяг: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Гандан Орхон баг
Утас: 70327808, 70327811, 99049871
Факс: 70327810
И-мэйл: info@kharakhorummuseum.mn
Вэбсайт: http://www.kharakhorummuseum.mn




Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0