МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ

Монгол цэргийн түүх нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Цэргийн музей нь цэргийн түүхийн дурсгалт зүйлс, түүхэн баримт материалыг цуглуулан хадгалах сурталчлах зорилготой. 1987 онд Сайд нарын Зөвлөлийн “Монгол Ардын армийн цогцолбор байгуулах тухай тогтоол гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей байгуулагдах эхлэл тавигдсан.

Монголын Ардын армийн музей анх Офицеруудын ордны хоёрдугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1991 оны 10-р сарын 2-ны өдөр БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Засгийн газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны хамтарсан тушаалаар  “Монгол цэргийн музей” хэмээн нэрлэгдэх болжээ. Музейн барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар ангиуд гүйцэтгэж 1996 оны 3-р сарын 15-нд Монгол цэргийн музей албан ёсоор нээлтээ хийжээ. Эдүгээ 800 кв.м талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн ба “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн” гэсэн үзүүлэнгийн 2 танхимаас гадна “Маршал” гэсэн хүндэтгэлийн танхим ажиллуулдаг. Музейн барилгын гадаах талбайд байлдааны техник хэрэгслийн ил үзмэрүүд байхаас гадна нэг салбар музей байдаг нь Г.К.Жуковын музей юм.

Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртлэх дурсгал, НТӨ YIII-YII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд, XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1372 оны хүрлээр цутгасан галт буу зэрэг ховор үнэт үзмэрүүд бий.  

Орчин үеийн түүхийн Б танхимд Богд хаант Монгол улсын үеийн цэргийн түүхээс өнөө үеийг хүртэлх зэвсэгт хүчний шинэчлэл уламжлалыг харуулсан байдаг. Ардын армийн зэвсэглэлд хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үеийн үйл явдлыг харуулсан түүхэн гэрэлт зургууд, түүхэн биет үзмэр, мөнхийн гавъяат баатруудын хөрөг, эд зүйлс, Монгол улсад генерал цол олгож эхэлсэн тухай, үе үеийн генералуудын хэрэглэж байсан эд зүйлийг дэлгэн үзүүлсэн байдаг.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-2, Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн талд, Их засаг Их сургуулийн чанх урд
Утас: 261782, 263843

Фэйсбүүк: http://www.facebook.com/militarymuseummongolia

Цагийн хуваарь: Жилийн турш 10:00 - 17:00 Мягмар гаригт амарна. 
Тасалбарын үнэ:
      Том хүн 3000 төг 
      Оюутан 2000 төг 
      Хүүхэд  1000 төг

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0