МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ МУЗЕЙ

Анх 2005 онд байгуулагдсан бөгөөд нэг танхимтай. Тус музей нь “Монгол Костюмс” музей, “Монгол хувцасны гайхамшиг” загварын үзүүлбэр, “Монгол хувцас” түүхэн фото зургийн үзэсгэлэн, “Чимбай” хувцас захиалгын салон, “Чимбай” модел агентлаг, “Чимбай” бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг цогц үйлчилгээг зохион байгуулдаг.

Монгол костюмс төв нь Монгол үндэстний бахархал болсон үндэсний хувцасны гайхамшиг, түүний арвин их түүх соёлыг залуу хойч үед өвлүүлэн үлдээх, түүхийн үнэт зүйлсийг цуглуулах хадгалах, хамгаалж уламжлуулах, гадаад дотоодын жуулчин гийчинд сурталчлах, монгол загварыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, загварын ертөнцөд чадварлаг дизайнер, загвар өмсөгчдийг бэлтгэх, загварын чиг хандлагыг тодорхойлж сурталчлах зорилготой. Мөн монгол хувцасны түүх соёлыг тодруулах, судлах зорилгоор эрдэм шинжилгээний ажлууд, хурал зөвлөгөөн зохион байгуулж, эрдэмтэн судлаач, түүхчидтэй хамтран ажилладаг.


Монгол костюмс музейд
  • Монголд анх удаа сэнтийд заларч буй эзэн богд Чингис хааны шуумал баримлыг урлаж тавьсан.
  • XII – XIII, XIY зууны үеийн хаад, хатад, баатрын хувцсыг түүхэн судалгаан дээр тулгуурлан уран дарханы нарийн хийцтэй гоёл чимэглэл бүхийгээр сүрлэг урлаж тод өнгөөр бүтээсэн нь Их Монгол Улсын түүх соёлын нэгээхэн хэсэг болж хадгалагдсан.
  • XYII-XYIII зууны үед хамаарах Монголын олон үндэстэн ястны хувцас өмсгөл, гоёл чимэглэлийг дэлгэн үзүүлсэн.
  • XIX зууны гэр болон орчин үеийн гэр, цэргийн хувцас, Богд хааны сэнтий, эртний лам нарын хэрэглэж байсан шашны хэрэглэл, сав суулга гэх ахуйн хэрэглэл, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг, ном бичиг хэрэгсэл, тоглоом наадгай, уламжлалт ардын эмнэлэг, ан агнуурын хэрэгсэл, дархан мужааны багаж зэрэг үзмэрүүд бий.
  • Монголын газрын зурагт олон үндэстэн ястны нутагшил суурьшлыг харуулсан байдаг.
  • Монголын нууц товчоо номоор сэдэвлэсэн “Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагуулал”-ыг харуулсан монгол зургуудыг байрлуулсан.  

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Гадаад хэргийн яамны баруун талд, Гранд оффисын байранд

Утас: 328140, 328840, 99198456

Цагийн хуваарь:
      Өвөл: 1/X –15/Y хүртэл: 10:00 - 18:00, Бямба, Ням гаригт амарна.
      Зун: 15/Y - 1/X хүртэл:  Даваа-Баасан 09:00 – 19:00, Бямба гарагт 10:00-15:00 (захиалгаар)       

Тасалбарын үнэ:
      Гадаад, дотоод том хүн 3000
      Хүүхэд 500
      Оюутан 1000
      Фото зураг 8000
      Захиалгаар хувцасны шоу үзүүлдэг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0