ОЮУНТҮЛХҮҮР ТОГЛООМ

Домогт өгүүлснээр, хүн бүр нас барсныхаа дараа тамын оронд заавал очдог ажээ. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй, үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой бөгөөд хэцүү бэрхийг туулан есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай гэнэ. Энэ тамын орны ес дэх үе дээр тамаас гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэр бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй гэнэ. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай ажээ.

Оюунтүлхүүр тоглоомын түүх нь ийм бөгөөд эцэг эхчүүд энэ тоглоомын тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй байжээ. Хонь малаа бэлчээхээр явахад нь “үүний учрыг ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Оюунтүлхүүрийг “Чамбалын түлхүүр” гэж ч нэрлэдэг. Тус тоглоом нь төмөр цагирагнуудаас бүтсэн байдаг бөгөөд нэг оньсийг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагираг болтлоо хөгжжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0