МАЛ ХӨНГӨЛӨХ

Мал хөнгөлөх нь эх мал, эцэг малын тэнцвэрийг тогтоож буй хэрэг. Хурга ишгийг нэг настайд нь хөнгөлдөг бол тугалыг хоёр, тухайлбал бяруу, унагыг үрээ болгож байж хөнгөлнө. Малыг зуны эхэн сарын шинийн нэгэн юмуу арван тавны өдөр хөнгөлнө. Хөнгөлөх хутга нь нарийн үзүүртэй нимгэн хутга байдаг бөгөөд тэр хутгаа хадганд ороогоод нандигнан хадгалж зөвхөн мал хөнгөлөхөд хэрэглэнэ. Мал хөнгөлсөн айл гурван хоног гадагш нь сүү, цагаан идээ, архи сэлтийг гаргахгүй хатуу цээртэй. Цээрийн хугацаанд идээ будаа гадагш гаргавал малын засаа хүндэрч гарз гарна гэж үздэг. Бог малыг хөнгөлөхдөө гэрийн баруун талд эсгий дэвсэж баруун талд гэрийн баганыг хойд зүгт харуулан тавина. Мал хөнгөлөх хүний баруун гарын ойролцоо хүүдийтэй шар будаа, хувинд цийдэм хийж дээр нь даллагын сумыг уртааш нь харуулж тавина. Үүний дараа хурга, ишгээ хөнгөлнө. Хурга хөнгөлөх хүн эхлээд “халзан цагаан хурга авчир” гэнэ. Тэр хургыг хуц болгох бол магнайг нь өрөм юмуу тарагны дээжээр мялааж арцаар ариутгаад тавьдаг ёстой.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0