• Богд хааны ордон музей
    СУВДАН ТООРЦОГ
    Хатан Дондогдуламын тоорцог
  • Монголын Үндэсний Музей
    БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
    Түрэг улс
  • Богд хааны ордон музей
    ХЭТ, ХУТГА, БЭЛ
  • Монголын Үндэсний Музей
    УГСААТНЫ ТАНХИМ
  • Богд хааны ордон музей
    ЯЗГУУРЫН ТАВАН БУРХАНТ ТИТЭМ
    Хатан Дондогдуламын титэм чимэглэл
  • Монголын Үндэсний Музей
    ЦЭРЭГ ЭМЭЭЛ
    XIII зууны монгол цэргийн эмээл
  • Монгол хөгжмийн зэмсэг
    ЭВЭР БҮРЭЭ
  • Богд хааны ордон музей
    ТОЛГОЙН ГОЁЛ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ЧАНДАРЛАХ БОЛОН ХАЙЛАХ ЁС

Дээдлэн хүндэтгэж оршуулах нэг ёс нь чандарлах ёсон бөгөөд чандарласны дараа биенд байх хамаг мууг арилгаад шим болсон ясны хэсгийг нунтаглаж, ариун цай, шавартай холиод сац гэдэг тусгай хэвэн дотор шахаж суварга бүтээдэг. Түүнийг хатааж бэхжүүлсний дараа амь оруулж тавьсан газар бүрт ээл өлзий өгч байхаар шүтээн болгон хувиргадаг.


Монгол нутагт оршиж байсан эртний улсуудад чандарлах болон хайлах ёсон оршиж байсныг судлаачдын бүтээлүүдэд дурдсан байдаг. Тухайлбал, археологич Д.Баяр “...түрэгүүд эхэн үедээ нас барагсадынхаа цогцосыг эд юмс, хүлэг мориных нь хамт шатааж чандарлан оршуулдаг байжээ” гэж өгүүлснээс гадна Вильгелм Рубрукийн тэмдэглэлд, “уйгарууд эртний заншлаар үхэгсэдээ шатааж чандрууг нь суварганы оройд хадгалдаг” гэж дурджээ.


Дундад зууны үед монголчууд эрдэм мэдлэг төгс лам хүн юмуу, ихэс дээдэс ноёдыг нас барахад шатааж чандарладаг байжээ. Үүний тод жишээ бол Эрдэнэзуу хийдийн хашаанд буй Автай сайн хаан болон түүний хүү Түшээт хан Гомбодорж нарын бунхан юм. Чандарлах ёс XX зууны эхэн үед болж ирэхэд жирийн иргэдийг барагтай бол чандарладаггүй, хүрээ хийдийн хутагт хувилгаадыг л хайлдаг болж иржээ.


Оршуулгын чандарлах хэлбэрийг өнөө үед зарчмын хувьд өмнөх ёсноос эрс ялгаатайгаар үйлдэх болжээ. Монголд “Улаанбаатар буян” хэмээх чандарлах газар 2004 онд  байгуулагдсан бөгөөд Сонгино хайрхан дүүргийн нутагт Улаанбаатар хотоос баруун тийш “22-ын товчоон”-оос 6 километр газарт байрладаг. Уг шарил чандарлах газар нь тусгай сүмтэй бөгөөд талийгаачийн хойдын буян номын уншлага, шашны зан үйлийн  ажлыг эрхлэхээс гадна талийгаачийн чандарийг салах ёс гүйцэтгэсний дараа суварганд байрлуулдаг. Мөн Улаанбаатар хотын зүүн хэсэгт Улиастайн амны зүүн талд "Бодь буян" компаний харъяа чандарлах газар байдаг. Сүүлийн үед хүмүүс нас барагсдыг чандарлан оршуулах сонирхол давамгайлах болсон байна.