• Богд хааны ордон музей
    ТООРЦОГ

14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

СҮЙ БЭЛЭГ

Сүй бэлэг гэдэг бол одоогийнхоор гэрлэлтийн баталгаа байжээ. Төв баруун нутгийн халхчуудын дунд сүйг малаар хүргэж ирэх ба ихэвчлэн 5, 7, 9 гэх мэт сондгой тоотой байдаг бөгөөд хэмжээг нь хүүхний тал тогтоодог байв. Сүй бэлгийн хэмжээ, утга санаа нь тухайн айлын хөрөнгө чинээнээс шалтгаалах бөгөөд ядуувтар айл нь хоёр хонь, нэг тэмээ өгдөг байв. Мөн сүй бэлэгт эвийг нийлүүлэгч цавуу, өө сэвийг дарагч хуурай, гал бадруулах хэт цахиур зэргийг бэлгэдэл болгож хүүхний эцэгт барьдаг ёсон байв. Мөн хүүхнийг айлын авгай болгохоор бэлдэхэд хэрэгтэй юм төхөөрөх үүднээс лан мөнгө, эсгий, хонь, бод мал нийлүүлэх заншлууд байжээ.