14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

БЭР ГУЙХ

Бэр болгох хүнээ сонгосны дараа өдрийн сайныг товлож, худ бололцох айлдаа ам сонсгох, тамхи нэрэх ёс гүйцэтгүүлэхээр өөрийн зууч болгож, нас тогтсон, үр хүүхэдтэй 2-3 хүнийг хадаг бэлэг сэлттэй илгээн санал хүргүүлнэ. Зууч худ ураг бололцох тухай яриа өдүүлж, уран цэцэн үгээр санал хэлж бурханд нь хадаг тавьж, бэлэг сэлтээ аав ээжид нь барьдаг. Бүсгүйн тал зөвшөөрсөн бол бэлгийг авч, эс зөвшөөрвөл бэлгийг буцаана. Ийнхүү хадаг тавьснаас хойш хагас жил өнгөрөөж хүүгийн гэрийг бэлдээд хүүгийн аав ивээл жилтэй садангийн хүнийг дагуулан хоёр хадаг идээ будаатай очиж бэрээ албан ёсоор гуйж, хоёр хадагны нэгийг бурханд нь, нэгийг охины аавд нь барина.

Хоёр тал бэсрэг найр хөгжөөж сайн өдрийг сонгож хуримын өдрийг товлоно. Товын хугацаа 3-6 сар байх агаад ийнхүү сар хугацааг уртаар сонгох нь залуу хосыг шалгаж буй ёсон ажээ. Гэрлүүлэх гэж байгаа хүү хүүхнийхээ жил мэнгийг тааруулж хүүхнийг тэгш 16,18 насанд нь гуйж, сондгой 17, 19 насанд нь гэрлүүлэх заншил зонхилж байв. Үе дотор нь гэрлүүлэхийг эрхэмлэдэг ба арван гурваас хэтэрвэл үе мултарлаа хэмээн үзнэ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0