Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтний урлаг бөгөөд маш эрт үүссэн гэдэг боловч одоог хүртэл бий болсон хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа ажээ. Монгол хөөмэй нь олон үндэстэн, ястан тэдгээрийн ахуй амьдрал, бөө мөргөл, шашин шүтлэг, ан гөрөө болон зарим байгалийн үзэсгэлэнт газруудыг өөртөө шингээн аялгуугаараа илэрхийлж, хүн төрөлхтөний оюун санаанд морин хуурын аялгуутай мөн уртын дуутай, ерөөл магтаалтай хослон дуулагдаж хоногшсон гайхалтай урлаг юм.
Зарим судлаачид хөөмэйг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг. Хөөмэй бол судлаачдын анхаарлыг нэн ихээр татдаг урлаг юм. Хөөмэйг анх Монгол нутаг, тухайлбал одоогийн Тува орчим үүссэн хэмээн дэлхийн олон судлаачид үздэг бөгөөд хөөмэй үүсэхэд монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг заншил их нөлөөлжээ. Ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Хөөмэй монгол газар нутагт өөрийн онцлогийг хадгалан хөгжиж, төрөл зүйлийн хувьд ч хамгийн баялаг болсон байна. Монголын хөөмэйчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмэйлдөг ажээ.
Хөөмэй нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг ажээ. Дотроо олон төрөлтэй бөгөөд монгол хөөмэйд дөрвөн төрөл бий. Цээжний гүнээс гарах аргил аялгуутай төстэйг “хархираа хөөмэй” гэдэг бол амны хөндийнөөс гарах авиаг “исгэрээ”, хамраас гарах авиаг нь “нармай”, хоолой шахаж гарах авиа буюу баритон аялгуутай ойрыг нь “шахай” гэж нэрлэнэ. Балар эрт цагт тэмээ хариулдаг хүмүүс хархираа хэлбэрээр хөөмэйлдэг байжээ. Ингэ буйлахыг дууриаж дуугарснаас хархираа хөөмэй үүсчээ. Ботгоо алдсан ингэ хоолойгоо хяхтнуулан дуугарч маш гунигтай дуу авиа гарган тэшдэг байна.
Монгол хөөмэйчид хөөмэйлэхдээ шүлэглэдэг бол тува хөөмэй нь шүлэглэдэггүй. Харин бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмэйлөх нь бий. Хөөмэйг орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялдаг төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмэйлөх боломжтой гэж үздэг. Эдүгээ хөөмэй нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ.
Домогт өгүүлснээр: Эрт балар цагт нэгэн өнчин хоцорсон бяцхан хүү өндөр уулын хавцлын бэлд гурван жил ганцаар амьдарчээ. Хүчтэй салхи салхилахад хавцлын дунд олон өнгөөр цуурайтах хөг аялгуу үүсдэг байв. Хүү ганцаар амьдрахдаа зөвхөн байгаль дэлхийд өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд байгаль дэлхий ч хүүд тусалжээ. Нэгэн өдөр хүү хавцлаас гарах дуу авиаг дууриалган дуугарч, тэр дууг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ дууг “хөөмэй” гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
The Mongolian Throat Singing – Khuumii
No one knows exactly where and when
khuumii comes from. According to the Mongolians khuumii's “birth place” is in
Chandmani Soum in the west of Mongolia. However, the kind of singing is also
found in other places. They mainly center on the Altai and Sayan Mountain
ranges.
Overtone singing or Khuumii is a type of
singing in which the singer manipulates the resonances created as air travels
from the lungs, past the vocal folds, and out the lips to produce a melody. It
is believed the art of throat singing has originated from south western
Mongolia in today’s Khovd and Govi-Altai provinces. Today, throat singing is
found throughout the country and Mongolia is often considered as the most
active place of throat singing in the world.
Most of the other theories about
the origin of khuumii are connected with the sounds of nature or supernatural
events.
Birds are said to produce khuumii like
sounds especially the bittern, which makes a special sound when its head is
under water. The crane call and the sound of the snow cocks wings are said to
be like khuumii. Khuumii is sometimes
referred to as voice echo or birds echo.
The sounds of water running between
rocks and in particular the sound of the river Eev are said to be where the
origins of khuumii belong. No one knows the exact location of the river but the
Tuvans, Uriangkhai and western Khalkh Mongolians all say that khuumii was
connected to the rivers magical features.
UNESCO listed Mongolian Khuumii or
Mongolian Throat Singing as an Intangible Cultural Heritage of Mankind.