МОНГОЛ НААДАМ

Монголчуудын өвөг дээдэс хүннү нарын найр наадмын тухай хятад сурвалжид тэмдэглэж иржээ. Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XIII зууны эхэн үе юм. Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм. 1206 оны улаан барс жил Их Монгол Улсыг тунхагласнаас хойш эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байв.

XYI-XYII зууны үед шарын шашин дэлгэрэх үеэс шашны агуулга орж иржээ. Тухайлбал, 1639 онд Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурт Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Бат-Оршил хэмээх ёслол хийсэн.  Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ийнхүү Түшээт хан, Сэцэн хан аймаг Богд хан уулыг,  Засагт хан, Сайн ноён хан аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийх болсноор хожим “Даншиг наадам” хэмээн алдаршсан.

Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадам хийсэн нь Цэргийн наадам хэмээн түүхэнд үлдэж, 1923 оноос эхлэн Ардын хувьсгалын ойн баяр наадам хэмээн нэрлэгдэн жил бүр тэмдэглэх болжээ.  

2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг баталжээ. Эдүгээ үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, сум болгон, аймаг болгон, хот болгон нэгэн зэрэг тэмдэглэдэгээрээ онцлог юм. Эрт үед жинхэнэ эрчүүдийн хүч чадлаа үздэг байсан наадаан нь орчин үед үндэсний наадам болтлоо өргөжин хөгжжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0