Монгол бичгийн хамгийн эртний дурсгалд “Алтан ордны бичиг”, “Чингисийн чулууны бичиг” гэх мэт дурсгалууд тооцогдоно. Монголчууд уйгаржин Монгол бичгийг 1200 жилийн турш хэрэглэж иржээ. Одоогоос 3-4 мянган жилийн өмнө хүмүүс “дүрс үсэг” хэрэглэж байжээ. Харин “авианы бичиг” нь эртний Финикүүдээс үүсэлтэй бөгөөд энэ нь одоогийн Ливан гаралтай хүмүүс юм. Финикүүдээс Армянууд авч хэрэглээд, тэднээс Согдууд авч хэрэглэсэн гэдэг. Согд гэдэг нь одоогийн Таджикууд юм. Дараа нь Уйгарчууд авч хэрэглэж байсныг Монголчууд уламжилж авчээ. Уйгарууд соёлоо алдаад өөрсдөө байхгүй болсон улс үндэстэн билээ. Харин Монголчууд харин тэдний бичгийг авч үлдээд өөрийн болгож хөгжүүлжээ. Хятад, Япон, Филиппин гээд Азийн олон орон руу Түрэг Уйгар, Монгол нүүдэлчид бүх талын соёлыг нэвтрүүлж бие даалгаж хөгжүүлсэн. Азийн улс орнууд Хятадын соёлд ууссан байтал бид ард нь өөрсдийн соёлоо тэдний нөлөөгүйгээр бие даан хөгжүүлж чадсан юм. Одоо Азийн орнууд ихэвчлэн дүрс үсэг хэрэглэдэг.
XIII зууны үед Чингис хаан Найман аймагтай байлдаж бичгийн түшмэл уйгар Тататунгаг олзлон аваад өөрийн хүүхдүүддээ уйгар бичиг үсэг зааж сургахыг зарлиг болгожээ. Монгол бичиг, худам монгол, хуучин бичиг, уйгаржин бичиг гэх зэрэг олон янзаар нэрлэдэг монгол бичгийг 1205 оноос өмнө авсан болох нь олон зүйлээс батлагдана. Согдоос Уйгар, Монгол хоёулаа энэ бичгийг авсан гэж эрдэмтэд үздэг. Согдууд YIII зууны үед Арабуудад эзлэгдэн араб бичгийг авахаас өмнө өөрийн бичгээ хэрэглэж байх үед нь уйгарууд авчээ. Чингис хааны өргөөнд “Алтан дэвтэр”, “Хөх дэвтэр”, “Их засаг” “Их товчоон” зэрэг шастир бичгүүд хөтлөгдөж байжээ. Монголд анх Өгөөдэй хааны санаачилгаар Хархорум хотод монгол сургууль байгуулж байсан байна. 1587 онд харчины Аюуш гүүштэн монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор төвд, самгард, хятад, орос, франц, герман, англи зэрэг олон хэлний үгийг бичих боломжтой болжээ. Монгол бичгийн бас нэг давуу тал нь хурдан бичих боломжтой маш түргэн бичиг юм.
Монгол бичгийг анх хагас атгасан зүүн гарын хэлбэрийг харж байгаад түүнээс санаа аван зохиосон хэмээдэг бөгөөд тухайн илэрхийлж буй утга нь бичлэгийнхээ дүрс хэлбэртэй ижил байдаг нь үнэхээр гайхалтай юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.