ШАР ТОС
Зөөхий, цагаан тосоо тогоонд хийж хайлуулахад
цэвэр тунгалаг шар өнгөтэй шингэн бодис ялгардаг. Үүнийг шар тос гэнэ.
Монгол үнээ, хайнагны сүүний шар тос шаравтар, сарлагийнх хурц шар,
хонь, ямаа, ингэнийх цагаавтар өнгөтэй байдаг. Түүхий өрмийг хүйтэн
усанд базаж гаргаад хайлбал шар тос их ялгарна. Түүнчлэн хайлж байгаа
өрмөнд хүйтэн сүү, сүүний шар ус бага зэрэг хийхэд тос ялгарах нь
хурдасна. Монголчууд шар тосыг дангаар хэрэглэхээс гадна бин, далан
давхар, шарвин, хуушуур хайрах, цайнд хийж самрах, цай хийцлэх, будаа
хутгах, боовны зуурмагт хийх, боов чанах, арвайн гурил зуурч идэх зэрэгт
хэрэглэхээс гадна элдэв өвчин хууч засах, эмчилгээ түүнчлэн бурхан
номын үйл, тахилд хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөлдөж бэртсэн, цас
бороонд осгосон, гол усанд унаж чөмөг нь хөрсөн хүнд шар тосыг архи
лугаа уулгавал түргэн тус болохын дээр гэдэс өвдөх, хий хатгалгаатай үед
хуурсан будааны хальсыг шар тостой хольж халаагаад жин тавибал үтэр
түргэн эдгэрдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах