ЦЭЭРЛЭХ ЁСОН: АРХИНЫ ЦЭЭР

Таван тансагийн идээ бөгөөд мах, сүү, айраг, тараг, тос бүгдийг хамтатгасан байдаг. Хабул хааны үеэс архийг хэрэглэх хатуу хэмжээ байжээ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” гэсэн байдаг. Их засаг хуулинд ажил албандаа анхны удаа согтуу ирвэл тэр өдрийн барьсан зэвсгээр торго, хоёр дахь удаагаа согтуу ирвэл унасан мориор нь торго, гурав дахь удаагаа болвол мөчий нь огтол, дөрөв дэх удаагаа бол уул нутгаас зайлуул гэсэн байдаг.

XYIII зууны үед бол гэлэн хүн архи уувал 3 мориор, гэцэл хүн архи уувал 2 мориор, банди хүн архи уувал 1 мориор, хиа лам нар, хаалгач ууваас 2 мориор тус тус баалан торго.

XIX зууны дунд үеэс гэлэн хүнд 9 соёолон морь, гэцэл хүн бол 5 соёолон мориор, банди хүнийг 3 соёолон мориор торго гэж зааж байжээ.  Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах, хормой шуух, энгэр заам сул задгай байх, архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавих,  зогсоогоороо уух амсах, архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин гэж хэлэх, архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал уух, архиар хүн шахах, албадан уулгах, ахмад настан, аав ээжийн дэргэд уух, ахмад хүмүүс уугаагүй байхад тэднээс урьтан уухыг цээрлэнэ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0