14. МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ӨВ

ХАС ТЭМДЭГ

Хас тэмдэг одоогоос 5000 жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед үүсчээ. Туулайг дорнын зурхайд арга билгийн бэлгэдэл гэж үздэг ба зурхайн сударт дандаа хас бариулан дүрсэлсэн байдаг байна. Тиймээс туулай жилтэй хүний жилийн чагж дүрс нь хас юм. Ер нь хасыг зурхайн ёсонд юунд ч үл дийлддэггүй, муу ёрын юмыг зайлуулахын бэлгэдэл гэж үздэг. Хас бол газар хөндөх, оршуулгын зан үйл, тэр ч бүү хэл төрөх үхэхийг зааглан хоёр тийш болгодог номын тарни хүчтэй, нууц чагж дүрслэлийн утга бэлэгдэлтэй дүрс юм. Судар номонд бичсэнээр биед зүүвээс арилжаа худалдаанд ялагдахгүй гэж бичсэн байдаг. Тийм учраас Монголчууд хадгалж буй зураг, судрын баринтаг, дээл хувцас, торго дурдан, ээмэг бөгж, эдлэл хэрэгсэл, гарын тийз гэх бүх зүйлд хасыг дүрсэлдэг байжээ. Бидний эцэг өвгөдийн хэрэглэж байсан зүйлээс хас тэмдэггүй юмыг олоход бэрх.

Монголд төдийгүй Төв Азийн нүүдэлчин Перс, Европын соёлд хас нь хүндэтгэлтэй бэлгэдэл байжээ. Агуу их байлдан дагуулагч Александр Македон болон Адольф Гитлер нар хасыг шүтдэг байжээ. Тэнгэр газар, сансар огторгуй, байгаль дэлхийн тайлагдашгүй далд хүч, түүний нууцыг нээх түлхүүр хас дүрсэнд шингэжээ. Хас бол яах аргагүй эртний Монголчуудын оюуны соёлын сонгодог бүтээл юм. Хас тэмдэг юунд ч дийлдэхгүйг бэлэгддэг. Тийм учраас Гитлерийн Герман сүлдээ болгосон хэрэг ажээ. Мөн Хас тэмдгийг түмэн наст хээгээр орлуулан бэлэгдэж болдог ажээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0